Орхон бүл Эсгий урлал ЖДҮ Хархорин

Байгууллага
  • 2006 онд Г.Батхүү гишүүний санаачилгаар Хархорин суманд зохион байгуулагдсан эсгий бүтээгдэхүүн хийх сургалтанд хамрагдсан. Үүний дараа хоёр найз бүсгүйтэйгээ санаа нэгдэн хамтран ажиллаж байна. Биднийг дэмжиж сургалтанд хамруулж, ажлын байраар хангаж, тоног төхөөрөмж өгч бизнесийн гарааг минь эхлүүлсэн. Одоо энэ бүл маань таван ажилтантай, эсгий гутал, бойтог, гэрийн углааш, цүнх, малгай, бэлэг дурсгалын зүйл гээд 20 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж зах зээлд нийлүүлж байна. Миний хувьд товгор ширмэлээр бүтээлээ хийдэг.

Хаяг, байршил