Монгол гутал Төгрөг сум ЖДҮ

Байгууллага
  •  2015 оноос өнөөг хүртэл монгол гутал хийж, хувиараа бизнес эрхэлж байна. Анх монгол хонины ноос, хурганы ноосоор эсгий гутал хийдэг байлаа. Эсгий гутлаасаа санаа авч, монгол гутал хийж суръя гэж бодсон. Монгол гутал хийхэд эхлээд улыг нь наагаад, 2 цаг хүлээнэ. Тэгээд бүх зүйл бэлэн тохиолдолд 4 цагийн хугацаа зарцуулдаг. Зулгийг булигаартай нь ижилхэн зузаан материалаар давхарлаж оёдог, хулс хавчуулдаг эртний аргаар хийдгээрээ онцлогтой. Миний хамгийн анх хийсэн гутлыг авсан хүн одоо хүртэл өмсөж байна. 6 жил орчим өмсдөг. Дондогдулам хатны зургийг хараад Монголын эртний уламжлалт хээ хатгамал болох зүү ороож оёж үзье хэмээн шийдсэн. Энгийн байдаг зүйл биш, дахин давтагдашгүй ховор чамин юм хийх дуртай.  Гутлынхаа материалыг хотоос, булигаарын үйлдвэрээс дотоод нэхийгээ авдаг. Сүүлийн үед АСА циркээс авч байгаа. Зүү ороосон гутлыг хэрэглэгчийн размерт тааруулан захиалгаар хийдэг. Ер нь захиалгаар хийхгүй бол үнэтэй гутал зарагдахгүй, хайран материал, цаг хугацаа болдог.  32 угалзтай зүү ороосон гутал дотоодын үйлдвэрийн булигаараар хийсэн гутал 2 сая орчим, японы АСА булигаараар хийсэн гутал 5 сая орчим үнэтэй байдаг. Олны танил хүмүүс захиалга их өгдөг байсан. Дуучин С.Жавхлан нэг хэсэг хүннү гутал хийлгэж, Өвөр Монгол руу зарсан гэж сонссон. Дахин захиалга өгөөгүй л байна.

           Монгол гутал бие даан даан сурч байхдаа 28 хоногийн Угалз сургалтын төвд явж, 2012 онд хөдөлмөр нийгмийн халамжаас 1 сая 500 мянган төгрөг авсан. Тэр мөнгөөрөө гутлын материал татан авч, 2014 онд 5 сая төгрөгийн зээл авч байсан. Түүнээс  хойш хүний нэр дээр 10 сая төгрөгийн зээл авсан. Зээлийг нэг удаа авчихвал дахин авах боломжгүй, зээл ихээр өгдөггүй. Миний мөрөөдөл сумандаа гутлын үйлдвэр нээн, ажилчдаа өөрөө гардаж сургаад, ажиллуулж, цалинжуулах явдал. Гутал хийж сурсан хүн хэзээ ч хоосон хонохгүй шүү дээ. Одоогоор бол ажлын байр, ажиллах хүчин дутагдалтай байна. Ажил хийдэг олдохгүй, бага юм хийчхээд их цалин авах гэдэг хүн их болж.

        Битүү бартай, архирч буй бартай битүү зүү ороосон гутал Өвөрхангайд гэлтгүй Монголд ховор, дахин давтагдахгүй гэж боддог. Би хэзээ хойно нь Монголд дурсагдах ховор, ганц ганц хувь гутал хийхийг боддог. Одоо заантай гутал хийх гээд заанаа зуруулаад бэлдэж байна даа.

Бүтээгдэхүүнүүд

Хаяг, байршил