Монгол гутал /Есөн зүйл/ ЖДҮ

Байгууллага
  • Манай удамд ээжийн ээж  гуталчин хүн байсан гэнэ лээ. Би  Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд суралцсан, Л.Батсүх гэж уран хүний шавь юм аа. Анх 1997 оноос 2 сарын хугацаанд суралцаж, үйлдвэрлэлээ эхэлж сумандаа олон ч гутал хийлээ дээ.  Гутлынхаа түүхий эдийг хотоос, Нарантуулаас авчирдаг. Ихэвчлэн хүмүүсийн захиалгаар, 8 угалзтай гутал хийдэг.

        Миний хийсэн хамгийн үнэтэй гутал 500 мянган төгрөгөөр зарагдана. Угалзгүй, цулгуй гутал 150 мянган төгрөг, шагай зулган дээрээ угалзтай бол 400 мянган төгрөг хүрнэ. Нэг монгол угалзтай гутлыг хагас сарын хугацаанд хийдэг.

         Бүрд, Өлзийт сумаас захиалга их ирдэг, мөн ойрын сумдаас ч захиалга авдаг. Хүмүүс юу хүснэ түүнийг нь хийнэ, гутал уллаж өгнө.

     Миний хийдэг монгол гутлын онцлог бол гутлын оёон дээр их ажиллагаа ихтэй, уллагааны оёо нь их ойрхон байх ёстой. Миний багш их нарийн юм хийдэг хүн байсан. Багшийнхаа зааснаар, өөрийн сурснаар хийж байна даа. Зарим хүмүүсийн шивүүр нь их хол байдаг нь эдэлгээнд тааруу байдаг. Монгол гутлыг шивүүрээр, гар аргаар оёдгоороо бусдаас онцлог байдаг. Машин хатуу улыг даахгүй учир шивж байгаад угалзаа гараар оёдог.  

        Цаашид монгол гутал хийх арга технологио улам сайхан өргөжүүлж, их юм хиймээр санагддаг. Гарын шавь нараа бэлдэж, Өвөрхангай, цаашлаад Улаанбаатарын зах зээлд өргөнөөр гаргах юм сан гэсэн бодол бий. Надад тулгамдаж буй асуудал  бол мөнгө, санхүү байна. Булигаар, шир гэхэд кг нь 15000 байдаг болохоор мөнгө л байхад болох юм. Өөрийн хийсэн зүйлээ улсдаа, дэлхийн зах зээлд гаргах шиг сайхан зүйл үгүй.  

Бүтээгдэхүүнүүд

Хаяг, байршил