-
2013 оны 4 сарын 1-нээс гутал хийж эхэлсэн. Одоогоор 7 төрлийн хром, бакал, хагас түрийтэй аажлын гутал, ботинк хүүхдийн гутал, эмэгтэй гутал өвөл өмсөх нохой гутал хийж байгаа. Гутлаас гадна жижиг материалуудаараа бөөрний даруулга, тэлээ, түлхүүрний оосор хөөрөгний даалин, түрийвч ойр зуурын жижиг зүйлийг хийж байгаа. Манайх гоё ганган гутал гэхээс илүү хөдөөний нөхцөлд ажилладаг учраас чанар болон чийг татахгүй байхыг илүү анхаарч хийдэг. Цардлага бага хийх, улыг нь чийг татахгүй ширээр хийх гэх мэт.
Захиалгын дагуу гутлаа хийдэг. Намрын 3 болон өвлийн 3 сар эрэлт хэрэгцээтэй сарууд байдаг. Богдынхоо төв дээр, сумынхаа долоон багтаа борлуулда. Мөн ойрхон сумдаас захиалга орж ирэхэд бас хийдэг.