-
Хүн ардынхаа эрүүлийг хамгаалах үйлсэд ихээхэн хувь нэмэр оруулах бүтээгдэхүүн үйлдвэрлэн өнөөдөр тарилгын эмийн зах зээлийн 70-аад хувийг хангаж буй монголын анхны судсаар сэлбэх тарилгын эмийн үйлдвэр “Айвико”-г танилцуулж байна.
Үйлдвэрлэж буй эмийн эмчилгээний идэвхи, чанар, аюулгүй байдлыг хангах үүднээс европын фармакопейн шаардлагыг хангасан түүхий эдээр эм үйлдвэрлэх бодлогыг баримтлан ажиллаж байна. Дани улсын PHARMACOSMOS, Германы PHARMA-ACTION ,Словак, Япон, Недерланд, Испани зэрэг орны олон улсад нэр хүндтэй үйлдвэрүүдийн түүхий эдийг ашиглаж байна.
Мөн эм үйлдвэрлэх бүхий л үйл ажиллагааны хоорондын уялдаа холбоо, нэгдмэл байдлыг хангаж, чанарын хяналтын тогтолцоог нэвтрүүлж ажилласныхаа үр дүнд 2015 онд Эрүүл мэнд, спортын яамнаас тус үйлдвэр “Эм үйлдвэрлэлд тавигдах ерөнхий шаардлага MNS 5524:2014” стандартын шаардлагыг хангасныг батламжилж “Үндсэний GMP батламж №01”-ийг олгож байжээ.
“Айвико” тарилгын эмийн үйлдвэр нь 2011 онд үйлдвэрийн шугамандаа өргөтгөл хийн ампулын үйлдвэрийг барьж ашиглалтанд оруулжээ. Ингэснээр ПП буюу полипропилен савалгаа бүхий тарилгын эм, импортыг орлох эмүүдийг үйлдвэрлэж эхэлсэн юм. ПП ампул нь шилэн ампулыг бодоход хэрэглэхэд хялбар хуруугаа зүсэх, гэмтээх эрсдэлгүй, шилний жижиг хэсэг үүсэхгүй, тээвэрлэх болон хадгалахад хагарч гэмтэхгүй гээд олон талын давуу талтай юм.
Энэ үйлдвэрийн Чанарын хяналтын лабаратори нь Стандартчилал хэмжил зүйн газраас магадлан итгэмжлэгдсэн бөгөөд физик химийн лаборатори, мокробиологийн, физиологийн болон эрүүл зүйн гэсэн чиглэлүүлээр үйл ажиллагаа нь явагдаж байна.
Нийгмийн өмнө хүлээсэн үүрэг хариуцлагыг ямагт нэн тэргүүнд тавьж ирсэн бөгөөд 2006 оноос нийслэл, орон нутгийн чанартай томоохон эмнэлэгүүдэд дутагдаад байсан чухал шаардлагатай 50 ширхэг бөөрний гемодиализийн аппарат болон ус цэвэршүүлэх төхөөрөмжүүдийг суурилуулж, жил бүр түүний ашиглалт, засвар үйлчилгээг өөрийн зардлаар хийж байна.
Түүнчлэн хэвлийн диализын уусмалыг үйлдвэрлэх шинэ технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлээд байна. “АйВиКо” тарилгын эмийн үйлдвэр нь үндэсний болон Франц, Бельги улсуудын зөвлөх, аудиторуудтай байнга хамтарч ажиллах, хүн хүчнийг тасралтгүй сургалтанд хамруулах, үйл ажиллагааны нэгдмэл байдлыг хангах замаар GMP-ийн зарчим болон шаардлагыг хэрэгжүүлж, түүний үр нөлөөтэй байдлыг нь ханган ажилладаг томоохон үйлдвэрлэгч юм.
-