• Монголчууд бид хэдхэн жилийн өмнө л сурагчийн дүрэмт хувцас болон сорочкон цамцны хэрэгцээгээ гадны улс орнуудаас хангадаг байсан. Харин өнөөдрийн хувьд дотоодын үйлдвэрүүд харьцангуй хөгжиж дүрэмт хувцас, цамцны чанар стандартыг хангахуйц бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг болжээ. Эдгээр үйлдвэрүүдийн нэг нь Цагояа компани юм. Цагояа компани нь 2007 оноос эхлэн зөөлөн оёдлын чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхэлжээ. Энэ компаний үүсгэн байгуулагч нь оёдол үйлдвэрлэлийн чиглэлээр олон жил ажилласан арвин туршлагатай нэгэн бөгөөд ажлын байрны нөхцөл сайтай тогтмол үйл ажиллагаа явуулдаг.

    Цагояа оёдлын үйлдвэр нь дүрэмт хувцаснаас гадна европ загварын бүх төрлийн хувцас, ажлын хувцас болон монгол загварын хувцас үйлдвэрлэлээр үйл ажиллагаагаа явуулж байна. Сүүлийн 7 жилийн турш сургуулийн насны хүүхдийн дүрэмт хувцас үйлдвэрлэн импортыг орлож дотоодын хэрэгцээгээ хангажээ. 2 жилийн өмнө Чингис бондын зээлээр үйлдвэрийнхээ тоног төхөөрөмжийг шинэчлэн өргөтгөсөн байна.Өргөтгөл хийсэн бүрэн хүчин чадлаараа 60 хүнийг ажлын байраар хангах боломжтой юм. Мөн тоног төхөөрөмжийн шинэчлэл хийснээр эрэгтэй цамц, сургуулийн сурагчдын дүрэмт хувцасны үйлвэрлэлээ сайжруулан ажиллаж байна. Цаашид бүх төрлийн дүрэмт хувцас, ажлын хувцас үйлдвэрлэх бүрэн нөөц бололцоотойн дээр хамтран ажиллахдаа бэлэн байгаа юм.

    Цагояа оёдлын үйлдвэрийн үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнүүд нь Нарантуул олон улсын худалдааны төвийн өөрийн лангуунд худалдаалагддаг байна. Энэ салбартаа амжилттай ажиллан “Монгол брэнд-Асем” 2016-ийн Хэрэглэгчдийн таашаалд нийцсэн байгууллагаар шалгарч байжээ.

Бүтээгдэхүүнүүд

Хаяг, байршил