• “Бумбын Улаан Хонгор” ХХК нь Монгол Улсын хөгжил дэвшлийн нэг хэсэг болох хөнгөн үйлдвэр, аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэхэд тодорхой хувь нэмэр оруулах эрхэм зорилготойгоор  анх 2011 онд байгуулагдан хувийн хэвшлийн бүтэц зохион байгуулалт, менежменттэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.

    Бид нярай/хүүхдийн өлгий, тоодон дээлийг үндэсний багц бүтээгдэхүүн болгож, импортыг орлох үндэсний үйлдвэрлэлийг хэрэглэж заншиулах зорилгоор үйлдвэрлэлд нэвтрүүлээд багагүй хугацааг өнгөрөөжээ.

    2014 оноос эхлэн “Хүү төрлөө” брэндээ  бий болгон монгол стандартаар үйлдвэрлэж, хүүхдийн өсөлт хөгжилд чухал шаардлагатай, монгол хүүхдэд тохирсон хэм хэмжээнд агуулагдаж чадсан  Монгол брэнд болгосон нь бахархалтай. Уг бүтээгдэхүүн нь эрс тэс уур амьсгалд гайхалтай дасан зохицох агаарыг барьж, дулааныг бүрэн хадгалж чадах, үнэт чанар зөөлөн тансаг байдлыг хэрэглэгчдэд мэдрүүлж, тэдний хэрэгцээг хангахуйц брэнд бүтээгдэхүүн болсон юм.  Цаашлаад “Хүү төрлөө” үндэсний брэндийн бүтээгдэхүүнээ сайжруулан ажиллаж, хөгжүүлэн сурталчлах, “Үндэсний өв уламжлалын давтагдашгүй чанарыг өрх, гэр бүлийн хэрэгцээнд нийцүүлэн баталгаажуулах” зорилт дэвшүүлэн ажиллаж байна.

    Бид бүтээгдэхүүнийхээ загвар хийц болоод материалын чанарыг “МХЕГ-ын хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лаборатори”-ын эрүүл ахуй нян судлалын итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээний дүнгээр, Нярай хүүхдийн арьсанд цочроох нөлөө үзүүлэхгүй нь батлагдаж, TL 06 MNS ISO/IEC 17025 стандартаар батлагдсан. Харин өөрийн брэнд загвар хийцээ оюуны өмчийн эрхтэйгээр баталгаажуулсан.

    Кашмерин даавуу 100% ашиглан хүүхдийн хувцасны чиг хандлага, эрүүл ахуй, стандарт, чанар, хэрэглээг бүрэн хангасан бэлэн бүтээгдэхүүн “Монголдоо үйлдвэрлэн” дотоодын зах зээлдээ нийлүүлж байна. Нийт 5 хүүхдийн их дэлгүүр, 3 төрөх эмнэлэг, 2 хүүхдийн амралт, сувилал болоод гэрээт борлуулагчаараа дамжуулан дотоодын худалдан авагчиддаа бүтээгдэхүүн, үйлчилгээгээ хүргэдэг.

Бүтээгдэхүүнүүд

Хаяг, байршил