Монгол костюмс Брэнд

Байгууллага
  • “Монгол костюмс”-ийн захирал Б.Сувд хатагтай өнгөрсөн зууны 80-аад онд Украйны Киев хотын Хөнгөн үйлдвэрийн дээд сургуулийг Загвар зохион бүтээгч инженер мэргэжлээр төгссөн. Түүнийг эх орондоо ирэнгүүт хариуцагч  байгууллага буюу тухайн үеийн Үнэ стандартын улсын хорооны дарга, хожмоо Монгол Улсын Ерөнхий сайд болсон Д.Бямбасүрэн гуай түүнд монгол хүний биеийн хэмжээ онцлогийг судлах даалгавар өгчээ. Ийнхүү малчны хотноос ажлын гараагаа эхэлсэн тэрбээр 2000 онд “Монгол хувцасны элемент бүхий орчин үеийн хувцасны загвар зохион бүтээлтийг боловсронгуй болгох нь” сэдвээр докторын зэрэг хамгаалсан юм. 20 жилийн хугацаанд шаргуу судалсан энэ л зүйл нь түүнийг монгол үндэсний хувцас загварын өв соёл болон бизнесийн урсгал руу өөрийн эрхгүй татан оруулсан гэх юм билээ. Дорны хувцасны соёл гэхээр Японы кимоно, Энэтхэгийн сари, Солонгосын хамбуг, Манж дээл зэрэг үндэсний этгээд содон хувцас хэн бүхний нүднээ зурсхийдэг бол өнөөдөр өвөг Хүннүгээс өнөөгийн Монгол хүний эдэлгээ хэрэглээнд хэвшсээр ирсэн монгол үндэсний хувцас-дээлийг дэлхий нийтээрээ мэддэг болсон нь “Монгол костюмс”-ийнхний эрс шаргуу бүтээлч хөдөлмөр, авъяаслаг судлаач, загвар зохион бүтээгчдийнх  амжилтаар бүтээгдсэн нэрийн хуудас юм.

Бүтээгдэхүүнүүд

Хаяг, байршил