-
“ЭН ЭС ТИ ЭС БИ” ХХК-ийн захирал 1996 оноос эхлэн өрхийн үйлдвэрлэлээр гутал үйлдвэрлэж эхэлснээр энэ байгууллагын үндэс суурь нь тавигджээ. 2007 оноос эхлэн өөрийн гэсэн гутлын үйлдвэрээ байгуулан 20 гаран хүнийг ажлын байраар хангасан дотооддоо гутал үйлдвэрлэгч томоохон байгууллага болон өргөжсөөр байна.
Гоёлын болон ажын гутлын үйлдвэрлэл дагнан эрхэлдэг боловч улирлын байдлаас хамааран хүйтний улиралд үслэг гутал урлан, дулааны улиралд гоёлын, өдөр тутмын ажлын гутлууд үйлдвэрлэж байна.
Үйлдвэрлэсэн гутландаа дотоодын болон гадаадын хамгийн сайн чанарын гутлын стандартад нийцсэн түүхий эд материалыг ашигладаг нь бүтээгдэхүүний чанарт сайнаар нөлөөлдөг. Өдөртөө 40-50 хос гутал үйлдвэрлэх хүчин чадалтай энэ үйлдвэр нь ХБНГУ болон БНЧУ-ын тенхик тоног төхөөрөмжийг ашиглан чанар сандартын шаардлагад нийцсэн бараа бүтээгдэхүүнүүд үйлдвэрлэж байгаа юм.
Өнөөдөр эх орондоо үйлдвэрлэл эхлүүлэхэд боловсон хүчний асуудал хамгийн чухал байдаг тул энэ оноос эхлэн өөрийн байрандаа сургалтын төвийг нээн ажиллуулж, мэргэжлийн чадварлаг олон жилийн туршлагатай багшаар сургалтыг хариуцан ажиллуулж байгаа юм.
Оёдолчин, уллагаачин, эсгүүрчин төрлүүдээр тухайн мэргэжилд нь мэргэшүүлэн бэлтгэдэгээрээ сургалтын давуу тал оршиж байна. Энэ сургалтаа цааш үргэлжлүүлэн орон нутагт явуулах бөгөөд үйлдвэрийн салбараа мөн нээхээр төлөвлөөд байна.
Энэ үйлдвэрийн хамт олон үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийхээ үнийг зах зээлийн эрэлт , өрсөлдөөний байдалд тулгуурлан тогтоож хэрэглэгчиддээ нийлүүлдэг нь өнөөг хүртэл тогтвтортой ажиллахад нь нөлөөсөн гэж болно.
“ЭН ЭС ТИ ЭС БИ” компани үйлдвэрлэсэн гутлаа ОХУ, БНХАУ, Касакстан зэрэг улсын хэрэглэгчдэд нийлүүлж байсан туршлагатай. Мөн гутлын үйлдвэрлэлээрээ дэлхийд дээгүүрт тооцогдох ХБНГУ-руу хүүхдийн бойтог үйлдвэрлэн борлуулсан үндэсний үйлдвэрлэгч хамт олон юм.