АНУ-д зохион байгуулагдсан сургалт арга хэмжээ амжилттай болж өндөрлөлөө
Монгол Брэнд холбоо ТББ нь 2016 онд үүсгэн байгуулагдаж Монгол Улсын жижиг дунд үйлдвэрлэл эрлэгчдийг дэмжих бодлого боловсруулж тэднийг онлайн орчинд бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг нь олон нийтэд хүргэхээр www.mongolbrand.mn платформыг хөгжүүлэн ажиллаж байна. Энэхүү онлайн платпорм одоогоор Монгол Улсын Жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийн төлөөлөл 400 орчим аж ахуйн нэгжүүдийг нэгтгэн олон нийтэд сурталчлан таниулж борлуулалтыг нь нэмэгдүүлэх чиглэлээр ажиллаж байна.
Монгол брэнд холбоо нь 2022 оны 5 сард АНУ-ын FAO GLOBAL байгууллагатай хамтран ажиллах гэрээг байгуулж, Монгол Улсаас жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийг АНУ-д богино хугацаагаар бизнес консалтингийн сургалтад хамруулж тэдний бизнес хамтын ажиллагааг нэмэгдүүлэх гэрээнд гарын үсэг зурж эхлүүлсэн билээ.
Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд 2023 оны 3 дугаар сард АНУ-ын Нью Иорк хотод Бизнес хамтын ажиллагааг нэмэгдүүлэх боломжууд, АНУ-ын хил гааль, татвар, хууль эрхзүй, хөрөнгө оруулалтын боломжууд, зах зээлийн судалгаа, брэнд маркетинг хэрхэн хийх, экспорт, импортын нөхцлүүд, үйл ажиллагааны стратеги, худалдаа хамтын ажиллагааны байгууллагуудтай танилцах, хамтран ажиллах эхлэлийн хөтөлбөрүүд багтсан сургалт арга хэмжээ амжилттай болж өндөрлөлөө.
Монгол Брэнд Холбоо